Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Канвон-2024: Эмэгтэй цаначид 7.5 км-т хурд сорилоо

"Канвон-2024" олимпын эмэгтэй гүйлтийн цанын 7.5 км-ийн уралдаан Alpensia Biathlon Centre-т боллоо. Сонгодог тэшилтийн төрлөөр болсон энэхүү гараанд 78 тамирчин хурд сориход Финландын Н.Карппелин 22:19.6 минутын амжилтаар түрүүлж, энэ олимпоос хоёр дахь

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Канвон-2024: Эмэгтэй цаначид 7.5 км-т хурд сорилоо
Канвон-2024: Эмэгтэй цаначид 7.5 км-т хурд сорилоо. Зураг: МҮОНРТ

"Канвон-2024" олимпын эмэгтэй гүйлтийн цанын 7.5 км-ийн уралдаан Alpensia Biathlon Centre-т боллоо. Сонгодог тэшилтийн төрлөөр болсон энэхүү гараанд 78 тамирчин хурд сориход Финландын Н.Карппелин 22:19.6 минутын амжилтаар түрүүлж, энэ олимпоос хоёр дахь медалиа зүүв.

Тэрбээр өмнө нь спринт уралдаанаас хүрэл медаль хүртсэн билээ. Энэ гараанд уралдсан манай тамирчин Н.Нандинцэцэг 26:43.4 минутаар 46-р байрт орсон бол манай нөгөө тамирчин Ж.Уянга 27:11.8 үзүүлэлтээр 49-д жагслаа.

Эх сурвалж: МҮОХ

Хуваалцах