Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Канвон-2024” медалийн загвар бүтээх уралдааны ялагч тодорчээ

Колумбын 27 настай уран бүтээлч Луиза Валенсиа Гомезийн “Ялалтад хүрэх зам” загвар удаалсан бол Мексикийн 32 настай дизайнер Карлос Алехандро Кастанедагийн “Мөрөөдөл цогцлоох газар” бүтээл гуравт орсон байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Канвон-2024” медалийн загвар бүтээх уралдааны ялагч тодорчээ
“Канвон-2024” медалийн загвар бүтээх уралдааны ялагч тодорчээ. Зураг: МҮОНРТ

“Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын медалийн загвар зохион бүтээх уралдааныг зохион байгуулах хорооноос зарлаад байв. Тус уралдаанд 27 настай Бразил залуу Данте Акира Уваигийн “Гэрэлт ирээдүй” бүтээл тэргүүн байрт шалгарчээ.

Тэрбээр “Канвоны өвлийн олимпын “Хамтдаа хөгжье, үүрд гэрэлтье” хэмээх уриа үгийг илэрхийлсэн геометрийн шийдэл бүхий медаль бүтээхийг зорьсон. Медалийн нүүр хэсэгт байгаа босоо шугам нь өсөн дэвжихийн илэрхийлэл юм. Дундуур нь зүсэлт хийсэн нь орон орноос хүрэлцэн ирэх оролцогчдыг илэрхийлж байгаа. Бид бүгд өөр өөр гарал үүсэлтэй ч хамтдаа эв найрамдалтайгаар зэрэгцэн оршиж чадна гэсэн агуулга медалийн загварт маань шингэсэн” хэмээжээ.

Колумбын 27 настай уран бүтээлч Луиза Валенсиа Гомезийн “Ялалтад хүрэх зам” загвар удаалсан бол Мексикийн 32 настай дизайнер Карлос Алехандро Кастанедагийн “Мөрөөдөл цогцлоох газар” бүтээл гуравт орсон байна.

Энэ жилийн уралдаанд 3000 гаруй хүн бүтээлээ ирүүлсэн нь шинэ дээд амжилт болжээ. Сонирхуулахад, шүүгчдийн бүрэлдэхүүнд өмнөх Лозанны өвлийн олимпын медалийн загварын уралдааны ялагч Закеа Пэйж багтсан юм.

Уралдааны ялагч Уваи залуучуудын өвлийн олимпийн уралдаан тэмцээн болон нээлтийн ёслолыг үзэх эрхээр шагнуулсан байна.

Медалийн загвар үзэх холбоос ...

https://www.facebook.com/Olympic.mn/videos/1298977187360723

Хуваалцах