Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Канвон-2024: Уулын цаначид эхний гараагаа амжилттай дуусгав

"Канвон-2024" олимпын уулын цанын эрэгтэй, эмэгтэй слаломын төрлийн эхний гараа явагдлаа. Эмэгтэйчүүдийн уралдаанд 48 ҮОХ-ны 78 тамирчин хурд сориход Австрий

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Канвон-2024: Уулын цаначид эхний гараагаа амжилттай дуусгав
Канвон-2024: Уулын цаначид эхний гараагаа амжилттай дуусгав. Зураг: МҮОНРТ

"Канвон-2024" олимпын уулын цанын эрэгтэй, эмэгтэй слаломын төрлийн эхний гараа явагдлаа. Эмэгтэйчүүдийн уралдаанд 48 ҮОХ-ны 78 тамирчин хурд сориход Австрийн М.Варошиц хамгийн шилдэг цагийг (49.35 секунд) үзүүлэв.

Энэ төрөлд өрсөлдсөн манай тамирчин Х.Халиун уралдаанаа амжилттай дуусгаж, 1:31.15 үзүүлэлтээр 60-д жагсаж байна. Эрэгтэйчүүдийн слаломд 59 ҮОХ-ны 78 тамирчин өрсөлдсөн бөгөөд эхний гараанд Шведийн Л.Лиленборг 46.04 секундээр бусдыгаа хошуучилж байна. Манай тамирчин М.Манлайжав эхний гараагаа амжилттай гүйцээж, 1:19.90 минутын үзүүлэлтээр 62-т жагсаж явна.

Эмэгтэйчүүдийн слаломын хоёрдугаар гараа 12:45-д, эрчүүдийн гараа 13:45-д эхлэх болно гэж МҮОХ-оос мэдээллээ.

Хуваалцах