Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Каори Ичо Ираны эмэгтэй бөхчүүдийг дасгалжуулна

Бүсгүй хүн бөх барилдахыг төдийлөн таашаадаггүй бөхийн орон Иранчууд бодлоо өөрчилж, эмэгтэй чөлөөт бөхийг эх орондоо хөгжүүлэхээр шийдсэн бололтой.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Каори Ичо Ираны эмэгтэй бөхчүүдийг дасгалжуулна
Каори Ичо Ираны эмэгтэй бөхчүүдийг дасгалжуулна. Зураг: МҮОНРТ

“Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016” олимпийн наадам болон ДАШТ-ий 10 удаагийн аварга, Японы домогт бөх Каори Ичо Ираны чөлөөт бөхийн холбооны хүсэлтээр эмэгтэй бөхчүүдийг нь дасгалжуулахаар болжээ.

Бүсгүй хүн бөх барилдахыг төдийлөн таашаадаггүй бөхийн орон Иранчууд бодлоо өөрчилж, эмэгтэй чөлөөт бөхийг эх орондоо хөгжүүлэхээр шийдсэн бололтой.

Ичогийн Иран шавь нар хэдхэн жилийн дараа цахиур хагалж ч мэдэх юм шүү.

Хуваалцах