“Катар-2022”-т одоогоор 29 баг өрсөлдөхөөр тодроод байна
Хэсгийн сугалаа ерөнхийдөө тэнцвэртэй болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хамгийн өрсөлдөөнтэй, чанга хэсгээр "Е" хэсгийг нэрлэв. Уг хэсэгт Испани, Германаас гадна Ази тивийн хүчирхэг төлөөлөл Япон багтаж буй.
Мэдээллийн алба

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны сугалаа болж, 32 улсын шигшээ баг ирэх өвөл Катарыг зорих юм. Одоогоор 29 багийн нэр тодроод байна.
Хэсгийн сугалаа ерөнхийдөө тэнцвэртэй болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хамгийн өрсөлдөөнтэй, чанга хэсгээр "Е" хэсгийг нэрлэв. Уг хэсэгт Испани, Германаас гадна Ази тивийн хүчирхэг төлөөлөл Япон багтаж буй.
Мөн сүүлийн гурван эрхийн төлөө өрсөлдөж буй Шинэ Зеаланд-Коста Рика хоёрын нэг нь нэмэгдэнэ. Хэрэв Коста Рика нэмэгдвэл энэ хэсэгт өрсөлдөөн ширүүснэ. Өмнөд Америкийн төлөөлөл 2014 оны дэлхийн аваргаар Итали, Англи, Уругвай гурвыг хэрхэн хашраасныг хөлбөмбөг сонирхогчид мартаагүй биз ээ.
Мөн “H” хэсгийн нөхцөл байдлыг урьдчилан таамаглахад тун ярвигтай байна. Португал, Гана, Уругвай, Өмнөд Солонгос гээд тив тивийн шилдгүүд нэг хэсэгт багтжээ.
"В" хэсгийн үлдсэн нэг багаар Уэльс, Украин, Шотланд гурвын нэг нь тодрох бол “D” хэсгийн нэг багаар Австрали, Арабын Нэгдсэн Эмират, Перу гурвын нэг нь тодорно. Хэрэв Уэльс эрхээ авч чадвал "В" хэсэг үзүүштэй болно.


















