Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Казак ардын өвөрмөц урлагийн тэмцээн болно

Айтыс буюу харилцаа дууны урлагийн тэмцээнийг Баян-Өлгий аймгийн Алтай суманд зохион байгуулахаар болжээ

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Казак ардын өвөрмөц урлагийн тэмцээн болно
Казак ардын өвөрмөц урлагийн тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Айтыс буюу харилцаа дууны тэмцээнийг Баян-Өлгий аймгийн Алтай суманд зохион байгуулахаар болжээ.

Энэ урлагийн гарамгай авъяастан Сакейн Амаангулийн санаачилгаар зохиогдох түүний нэрэмжит уг тэмцээнийг 11 сарын 2-ны өдөр болох юм.

Қазах ардын өвөрмөц урлаг болох айтыс нь талууд тогтоогдсон цагт багтаан шууд шүлэглэн дуулж домбордон нийгмийн эерэг, сөрөг үзэгдлүүдийг ил тод гарган шүүмжилж хоорондоо мэтгэлцэх маягаар өрсөлдөнө. Тус аймагт энэ урлагийн авъяастай гуч орчим найрагч байдаг аж.

Хуваалцах