Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Казахстан улстай алт цэвэршүүлэх үйлдвэр барих санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчилалын хүрээнд Монгол Улсад “Алт, мөнгө (үнэт металл) боловсруулах үйлдвэр” барих гэрээнд гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Казахстан улстай алт цэвэршүүлэх үйлдвэр барих санамж бичигт гарын үсэг зурлаа
Казахстан улстай алт цэвэршүүлэх үйлдвэр барих санамж бичигт гарын үсэг зурлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчилалын хүрээнд Монгол Улсад “Алт, мөнгө (үнэт металл) боловсруулах үйлдвэр” барих гэрээнд гарын үсэг зурлаа.

Монголчууд алтаа гадаад улсад цэвэршүүлж төдий хэмжээний зардал гаргасаар ирсэн байдал ийнхүү сүүлийн хоёр жилийн хамтын ажиллагааны хүрээнд бэлтгэгдэн өнөөдөр биелэлээ олж байна.

Гучин сая долларын үнэтэй патентаа Казахстаны талаас үнэгүй өгөхөөр болж байгааг дуулгахад таатай байна. Монголоос Ерөнхий сайдтай 60 гаруй бизнесийнхэн ирсэн бөгөөд яг одоо Казазстан-Монголын Бизнес форумд нөгөө талаас 160 орчим бизнесийн төлөөлөгчид, 45 албаны хүмүүс нийт 200 гаруй хүмүүс бүртгүүлжээ. Энэхүү форумд өөрийн удирдан буй салбарын ирээдүйн чиг хандлага, өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулах боломжийн талаар илтгэл тавьж урилаа. Ийнхүү хоёр орны хамтын ажиллагаа бизнесийн бодит түвшинд улам өргөжин тэлж эхэллээ.

Эх сурвалж: УУХҮЯ

Хуваалцах