Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Казахстаны Алматыд болох байсан ДАШТ Астанад шилжжээ

Уг шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард Италийн нийслэл Ромд болсон товчооны гишүүдийн хурлаар шийдвэрлэсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Казахстаны Алматыд болох байсан ДАШТ Астанад шилжжээ
Казахстаны Алматыд болох байсан ДАШТ Астанад шилжжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос Токиогийн олимпийн наадмын өмнөх жилийн буюу 2019 оны бөхийн төрлүүдийн ДАШТ-ий эрхийг Казахстаны Алматыд өгсөн билээ.

Уг шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард Италийн нийслэл Ромд болсон товчооны гишүүдийн хурлаар шийдвэрлэсэн юм.

Тэгвэл үл мэдэгдэх шалтгааны улмаас Алматы хотын оронд шинэ нийслэл Астанад ирэх жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулахаар болсон талаар МЧБХ-оос мэдээллээ.

Түүнчлэн тэмцээний товыг 2019 оны есдүгээр сарын 14-22-нд болно гэж албан ёсоор зарлажээ.

“Астана-2019” ДАШТ-д олимпийн жингүүдэд эхний зургаан байрт орсон тамирчин Токиогийн олимпийн эрх авах юм.

Хуваалцах