Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кей Нишикори өрсөлдөгчөө гурван үеийн турш илүүрхлээ

Мэргэжлийн талбайн теннисний 2016 оны анхны "Их дуулга" 104 дэх удаагийн Австралийн нээлттэй тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд эхлээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кей Нишикори өрсөлдөгчөө гурван үеийн турш илүүрхлээ
Кей Нишикори өрсөлдөгчөө гурван үеийн турш илүүрхлээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн талбайн теннисний 2016 оны анхны "Их дуулга" 104 дэх удаагийн Австралийн нээлттэй тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд эхлээд байна.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд, дэлхийн чансааны 26-д эрэмблэгдэж байгаа Испанийн теннисчин Гарсиа Лопез, дэлхийн чансааны долоод эрэмблэгдэж байгаа Японы теннисчин Кей Нишикоритой учраа тааран өрсөлдсөн. Хашир туршлагатай Кей Нишикори тоглолтын эхнээс санаачлагыг гартаа авч, өрсөлдөгчөө 7:5, 6:2, 6:4-ийн харьцаатай хожиж, ямар ч боломж өгсөнгүй. Ингэснээр тэрбээр шувтаргын тоглолтуудад оролцох замаа заслаа.

Маргааш эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл дэлхийн чансааны гуравт бичигдэж байгаа Швейцарийн теннисчин Рожер Федерер, дэлхийн чансааны 27-д эрэмбэлэгдэж байгаа Болгарын теннисчин Григор Димитров нарын хооронд болно.

2016 оны талбайн теннисны анхны их дуулга болох Австралийн нээлттэй тэмцээн энэ сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилж, аваргуудаа тодруулна.

Хуваалцах