Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кэйти Ледеки дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

Өдгөө 20 настай Кэйти Ледеки ингэхдээ 3 минут 58.34 секундын хугацаанд нийт замыг туулж, дэлхийн дээ амжилтыг шинэчлэн тогтоосон нь энэ өдрийн хамгийн онцлох амжилт байлаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кэйти Ледеки дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
Кэйти Ледеки дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Зураг: МҮОНРТ

Унгар улсын Будапешт хотноо 11 дэх өдрөө үргэлжилж байгаа усан спортын ДАШТ-ний хүрээнд энэ өдөр эмэгтэйчүүдийн 400 метрийн шигшээ уралдаан болж, дэлхийн шилдгүүд барианаас гарлаа. Энэ удаад дэлхийн аваргын 9, олимпийн наадмын 5 алтан медальт АНУ-ын алдарт тамирчин Кэйти Ледеки тэргүүн байрт барианд оржээ. Өдгөө 20 настай Кэйти Ледеки ингэхдээ 3 минут 58.34 секундын хугацаанд нийт замыг туулж, дэлхийн дээ амжилтыг шинэчлэн тогтоосон нь энэ өдрийн хамгийн онцлох амжилт байлаа. Мөнгөн медалийг түүний нутаг нэгт тамирчин Леа Смит, хүрэл медалийн БНХАУ-ын тамирчин Ли Бинжие нар тус тус хүртсэн юм.

Хуваалцах