Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кевин Дюрант Геннисийн дээд амжилтын эзэн боллоо

АҮСБХ-ны лигийн тэмцээний өнгөрсөн улирлын аварга, шигшээ цувралын үнэ цэнэтэй тоглогчКевин Дюрант Дэлхийн Геннисийн номонд бичигдэх нэгэн содон амжилтыг тогтоосон байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кевин Дюрант Геннисийн дээд амжилтын эзэн боллоо
Кевин Дюрант Геннисийн дээд амжилтын эзэн боллоо. Зураг: МҮОНРТ

АҮСБХ-ны лигийн тэмцээний өнгөрсөн улирлын аварга, шигшээ цувралын үнэ цэнэтэй тоглогч Кевин Дюрант Дэлхийн Геннисийн номонд бичигдэх нэгэн содон амжилтыг тогтоосон байна. “Голден Стэйт Уарриорс” багийн супер од Кевин Дюрант Энэтхэгийн Шинэ Дели хотноо 3459 энэтхэг хүүхдэд хичээл зааж, дэлхийн спортын түүхэн дэх хамгийн олон сурагч хамарсан сагсан бөмбөгийн хичээл заасан амжилтын эзэн болжээ.

Дэлхийд хүн амын тоогоороо 2-рт орох Энэтхэг улсын Bengaluru, Chennai, Hyderabad, Kolkata гэсэн хотуудад байрлах "NBA Academy" үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү академиудад хичээллэдэг өсвөрийн сагсан бөмбөгчдөд Кевин Дюрант мөн сагсан бөмбөгийн хичээл орох юм байна.

Хуваалцах