Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Х.Баттулгын цалинг 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах шийдвэр гаргажээ

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдөр /2025.04.09/-ийн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Баттулгын цалинг 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах шийдвэр гаргажээ
Х.Баттулгын цалинг 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах шийдвэр гаргажээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдөр /2025.04.09/-ийн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлыг хэлэлцэж ёс зүйн хариуцлага ногдуулах шаардлагагүй гэж үзэв.

УИХ-ын гишүүн Х.Баттулга нь намрын ээлжит чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй буюу 40-өөс дээш цаг тасалсан тул түүний албан тушаалын цалинг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах ёс зүйн хариуцлага ногдуулах байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин батлав.Эх сурвалж: Монгол Ардын Намын Бүлэг

Хуваалцах