Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд пауэрлифтингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Содномдоржийн Мөнхзулын нэрэмжит

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд пауэрлифтингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Содномдоржийн Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж байна.11 дэх удаагийн классик пауэрлифтингийн УАШТ-ий эхний өдөр өсвөр үе, залуучууд, мастер 2, мастер 3 ангилалд нийт 130 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Өнөөдөр тэмцээний мастер-2 ангиллын 93 кг-ын жинд “Сүлдэр” фитнес клубын тамирчин Х.Баттөмөр суултын төрөлд 262.5 кг-ыг өргөснөөр мастер-2 ангиллын Монгол Улсын тус жингийн дээд амжилтыг шинэчиллээ. Х.Баттөмөр нь ДАШТ-ий хошой аварга, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальтай ба УАШТ-дээ 13 түрүүлсэн тамирчин юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах