Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Чөлөөт цаг

“Судар сахигч” хүүхдийн кино төсөл хэрэгжүүлж байна

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Судар сахигч” хүүхдийн кино төсөл хэрэгжүүлж байна
“Судар сахигч” хүүхдийн кино төсөл хэрэгжүүлж байна. Зураг: МҮОНРТ

“Монгол туургатан” олон улсын төслийн хүрээнд Монголын түүх, үндэсний өв соёл, уламжлалт мэдлэг, үнэт зүйлсийг хүүхэд, залууст сонирхолтой, хүртээмжтэй хэлбэрээр сурталчлан таниулах зорилгоор “Судар сахигч” хуруу хүүхэлдэйн хүүхдийн кино төслийг хэрэгжүүлж байна.

Жил бүр уламжлал болгон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас зохион байгуулдаг “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд энэхүү төслийг Соёлын өвийн үндэсний төвийн “Өв эрдэнэ” театрт 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр нээж буй бөгөөд кино төслийн үзэл санаа, зорилго, нийгэм, соёлын ач холбогдлыг олон нийтэд танилцуулж, хүүхэд залуучуудын үндэсний өв соёлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Уг кино нь Монголын түүх, соёлын өвийг адал явдалт, уран сэтгэмжит үйл явдалтай хослуулан, хүүхэд залуучуудад эх түүхээрээ бахархах, өв соёлоо хайрлан хамгаалах, үндэсний үнэт зүйлсээ танин мэдэх, өвлөн уламжлуулахын ач холбогдлыг ойлгуулахад чиглэж буйгаараа онцлог юм.

Киноны үйл явдалд хүүхэд насны сониуч зан, эр зориг, нөхөрлөл, эв нэгдэл, шударга ёс, үнэнч байдлыг илэрхийлсэн дүрүүдээр дамжуулан түүхэн мэдлэгийг түгээхээс гадна орчин үеийн хүүхэд, залуучуудын сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээ, эх оронч үзэл, өв соёлоо хамгаалах ухамсрыг хөгжүүлэхийг зорьжээ.

Хуваалцах