Х.Бекнур мөрний бэртлийн улмаас дэвжээнд гарсангүй
В рингэнд Эсватини улсын хоёр тамирчин хасагдаж, өрсөлдөгч Албанийн Ани Хаджиллари, Кренар Зенели нар тулаангүй шалгарсан байна.
Мэдээллийн алба

Узбекистаны нийслэлд болж байгаа боксын дэлхийн аваргын тэмцээний эхний өдөр дөрвөн тулаан явагдсангүй. Учир нь гэмтэл бэртэл, жин гэсэн шалтгаанаар дөрвөн тамирчин рингэнд гараагүй юм.
А рингэнд Афганистаны Абдулла Мохаммади, манай улсын боксчин Хали Бекнур хоёр гарч ирээгүй тул тэдэнтэй тулалдах байсан Израилын Владислав Ворошилов, Боснийн Дземал Босняк нар дараагийн шатанд шалгарлаа. Манай улсын тамирчин, ОУХМ Х.Бекнур ДАШТ-ий өмнөх бэлтгэлийн үеэр мөрний бэртэл авсан байна.
В рингэнд Эсватини улсын хоёр тамирчин хасагдаж, өрсөлдөгч Албанийн Ани Хаджиллари, Кренар Зенели нар тулаангүй шалгарсан байна.


















