Х.Болортуяа Азийн АШТ-ий хошой медальтан боллоо
Өнгөрсөн жил Алматыд 62 кг-д үзүүрлэж байсан Х.Болортуяа энэ удаад хоёр жин буурч барилдан хүрэл медаль хүртсэнээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой медальтан боллоо.
Мэдээллийн алба

Өчигдөр 23 хүртэлх нас болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гран-при”, Польшийн нээлттэй тэмцээний аварга, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа ААШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд зодоглосон. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Шохида Ахмедоваг оноогоор цэвэр (11:1) ялснаар эх орныхоо дэвжээнээс хүрэл медаль хүртэв. Энэ медаль нь Монголын эмэгтэй бөхчүүдийн энэ удаагийн Азийн аваргын хоёр дахь хүрэл медаль болж байна.
Өнгөрсөн жил Алматыд 62 кг-д үзүүрлэж байсан Х.Болортуяа энэ удаад хоёр жин буурч барилдан хүрэл медаль хүртсэнээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой медальтан боллоо.


















