Х.Болортуяа БНСУ-ын бөхийг цэвэр яллаа
Тэрбээр 1/8 шигшээд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Европын аварга ОХУ-ын Светлана Кузнецоватай хүч үзнэ.
Мэдээллийн алба

“Будапешт-2018” ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 65, 68, 72, 76 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.
65 кг-ын жинд Оросын цомын нээлттэй тэмцээний мөнгө, “Монголиа Опен” ОУТ-ий гурван хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа тэгшитгэлийн барилдаанаа энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын Ли Хан Биттэй хийж цэвэр яллаа.
Тэрбээр 1/8 шигшээд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Европын аварга ОХУ-ын Светлана Кузнецоватай хүч үзнэ.


















