Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Х.Болортуяа Энэтхэгийн бөхөд оноогоор ялагдлаа

Өнөөдөр эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын барилдаан үргэлжилж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Болортуяа Энэтхэгийн бөхөд оноогоор ялагдлаа
Х.Болортуяа Энэтхэгийн бөхөд оноогоор ялагдлаа. Зураг: МҮОНРТ

Казахстаны Астана хотод эн сарын 9-14-ны хооронд чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол барилдааныхан барилдсан бол өнөөдрөөс эмэгтэй тамирчид өрсөлдөж эхэллээ.

Өнөөдөр эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын барилдаан үргэлжилж байна.

59 кг-д Хүрэлхүүгийн Болортуяа Энэтхэгийн Сарита Саритатай барилдлаа. Барилдаан ойролцоо өрнөсөн ч Энэтхэг бүсгүй манай улсын тамирчинг 4:1 оноогоор яллаа.

Хуваалцах