Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Х.Энх-Амар ес дэх удаагаа улсын аварга боллоо

Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 57 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Х.Энх-Амар түрүүллээ. Ийн тэрбээр ес дэх удаагаа улсын аварга болов.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Энх-Амар ес дэх удаагаа улсын аварга боллоо
Х.Энх-Амар ес дэх удаагаа улсын аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн УАШТ Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. Тус тэмцээний алтан медалийн төлөөх тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө.

Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 57 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Х.Энх-Амар түрүүллээ. Ийн тэрбээр ес дэх удаагаа улсын аварга болов.

Энэ жинд Э.Баярсайхан мөнгө, Г.Ган-Эрдэнэ, Н.Энхтөр нар хүрэл медаль нар хүртлээ.

Хуваалцах