Х.Ганболдыг “жигүүр”-ийн Ерөнхий зохицуулагчаар баталжээ
АН-ын дэргэд “жигүүр” байгуулагдан, идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсоор багагүй хугацаа өнгөрлөө.
Мэдээллийн алба

АН-ын дэргэд “жигүүр” байгуулагдан, идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсоор багагүй хугацаа өнгөрлөө.
Жигүүрийнхэн намын дотоод дүрэм, журам болон дотоод сонгуулийг АН өөрөө ноцтой зөрчиж “царцаасан” хэмээн үзэж байгаа бөгөөд энэ талаар шаардлагыг удирдлагууддаа хүргүүлсэн.
Харин өнөө хүртэл “жигүүр”-ийнхэн тодорхой Ерөнхий зохицуулагчгүй явж ирсэн бол саяхнаас хуралдаж ҮЗХ-ны болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн байсан Х.Ганболдыг Ерөнхий зохицуулагчаар санал нэгтэй баталж, томилсон байна.

“Жигүүр”-ийнхэн АН-ын өнөөгийн Хэрэг эрхлэх газрын бүтцийг сөрөг хүчин байх үеийн бүтэц хэмээн үзэж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байсан юм.


















