Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Х.Гарьдмагнайгийн бор түрүүллээ

Энэ насанд 307 үрээ бүртгүүлснээс 240 орчим нь хөх тэнгэртээ тоосоо өргөв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Гарьдмагнайгийн бор түрүүллээ
Х.Гарьдмагнайгийн бор түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьд барианд орлоо.

  1. Монгол Улсын манлай уяач Т.Батзоригийн сойсон, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн бор

  2. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, аймгийн алдарт уяач Р.Мөнхтөрийн уясан Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун

  3. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач С.Гантөмөр хул

  4. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Д.Очирсүрэнгийн хул

  5. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, тод манлай уяач Д.Ононгийн хүү, улсын алдарт уяач Батболдын хээр

Энэ насанд 307 үрээ бүртгүүлснээс 240 орчим нь хөх тэнгэртээ тоосоо өргөв.

Хязаалан насны хүлгүүд 16 км-ын зайнаас уралдсан юм.

Уг уралдаанд өнгөрсөн жилийн улсын баяр наадамд даагандаа түрүүлж, аман хүзүүдэж байсан 2 Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэний зээрд, Баянхонгор аймгийн Богд сумын уяач Д.Ганболдын хонгор үрээг айргийн тавд багтах болов уу гэж харж байв.

Хуваалцах