Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Х.Номуун “Парис-2024” паралимпын наадамд цагаан хуудсаар оролцоно

Тэдний араас Х.Номуун усанд сэлэлтийн 50 болон 400 метрийн зайд цагаан хуудсаар оролцох нь.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Номуун “Парис-2024” паралимпын наадамд цагаан хуудсаар оролцоно
Х.Номуун “Парис-2024” паралимпын наадамд цагаан хуудсаар оролцоно. Зураг: МҮОНРТ

Францын нийслэл Парис хотноо удахгүй эхлэх зуны паралимпын наадамд оролцох тамирчдын нэрс тодорч байна.

Манай улсаас өнөөдрийн байдлаар пауэрлифтинг, байт харваа, таеквондогийн төрлөөр таван тамирчин эрх авч эх орноо төлөөлөх нь баттай.

Тэдний араас Х.Номуун усанд сэлэлтийн 50 болон 400 метрийн зайд цагаан хуудсаар оролцох нь.

Тэрбээр паралимпын усан замд Монголыг төлөөлөх анхны тамирчин болох ба улсынхаа дээд амжилтыг хэдэнтээ бататгасан Х.Номуун нь өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадамд хурд хүчээ сойсон, өсөж яваа ирээдүйтэй тамирчин юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах