Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Х.Цагаанбаатар "80&80" клубын уулзалтад оролцжээ

"80&80" клубын уулзалтын цагаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дэлхийн аварга, Афины Олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар уригдан оролцжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Цагаанбаатар "80&80" клубын уулзалтад оролцжээ
Х.Цагаанбаатар "80&80" клубын уулзалтад оролцжээ. Зураг: МҮОНРТ

"80&80" клубын уулзалтын цагаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дэлхийн аварга, Афины Олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар уригдан оролцжээ. Тэрбээр спортын хүнд хүчир хийгээд анхны шагналаас дэлхийн дэвжээ хүртэлх бүхий л түүхээ залуустай хуваалцаж, ярилцжээ.

Мөн иргэдийг өвчин туссаны дараа биш урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийн спортоор хичээллэх фитнесс клубуудын үйл ажиллагааг дэмжиж, нийгмийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлдэг болгох хүсэлтэй, түүнийхээ төлөө ажиллаж байгаагаа ч хуучилсан байна. Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар зодог тайлсан бөгөөд одоогоор дасгалжуулагчдын багт орж ажиллаж байгаа билээ.

Хуваалцах