Х.Цагаанбаатар Д.Билгүүнийг онцолж, урам өгөв
Энэ үеэр Д.Билгүүнд спортын мастер цолны үнэмлэх тэмдэг гардуулсан юм.
Мэдээллийн алба

Дэлхийн аварга, олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар жүдо бөхийн "Тэмүүжин" клүбт зочилжээ.
Тус клүбт бэлтгэл сургуулилт хийж буй бөхчүүдээс Д.Билгүүн гэдэг хүүг онцлон урам өгөв.
Тэрбээр түүнийг “Ирээдүйд их юм дуулгана” хэмээгээд тэмцээн уралдаанд оролцдоо өмсдөг байсан кимоногоо дурсгасан нь гэнэтийн бэлэг байв. Бөмбөрцгийн шилдэг жүдочоос кимоно бэлгэнд авна гэдэг том аз завшаан боловч нөгөө талаар том үүрэг хариуцлага болов уу.
Энэ үеэр Д.Билгүүнд спортын мастер цолны үнэмлэх тэмдэг гардуулсан юм.


















