Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Х.Цолмон мөнгө, хүрэл медаль хүртлээ

Пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-ны хооронд Туркийн нийслэл Станбул хотод болж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Цолмон мөнгө, хүрэл медаль хүртлээ
Х.Цолмон мөнгө, хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-ны хооронд Туркийн нийслэл Станбул хотод болж байна.

Тус тэмцээнд 44 орны 174 тамирчин өрсөлдөж байгаагаас Монгол Улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор арван тамирчин хүч үзэж байна. Өнөөдөр Пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийнхний охидын 57 кг-ын жингийн суултын төрөлд Монгол Улсын тамирчин Х.Цолмон 127.5 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртлээ.

17 насандаа өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий медальтан болсон Х.Цолмон мөн газраас таталтын төрөлд 150 кг-ыг татсанаар мөнгөн медаль, нийлбэр дүнгээр 337.5 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгөн медалийн эзэн боллоо.

Хуваалцах