Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хаадын бичээс” сэдэвчилсэн тайлбарт аялалтай боловсролын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй тайлбарт аялал бүхий “Хаадын бичээс” хөтөлбөрт хамрагдахыг Соёл урлагийн газраас уриалж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хаадын бичээс” сэдэвчилсэн тайлбарт аялалтай боловсролын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
“Хаадын бичээс” сэдэвчилсэн тайлбарт аялалтай боловсролын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол нутагт оршин тогтнож байсан өвөг дээсдийн төрт улсуудаас эхлэн өөр өөрийн хэл аялгууг тэмдэглэж байсан тухай түүхэн сурвалж бичгүүдэд мэдээлсэн байдаг.

Монголын түүхэнд холбогдох бичиг, үсгийн дурсгалуудаас Чингисийн чулууны бичиг, Мөнх хааны гэрэлт хөшөө, Их Монгол Улсын Гүюг хааны тамганы бичээсийг онцолсон музейн боловсролын хөтөлбөр 2024 оны 11 дүгээр сарын 15-30-ны өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейн байранд болж байна.

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй тайлбарт аялал бүхий “Хаадын бичээс” хөтөлбөрт хамрагдахыг Соёл урлагийн газраас уриалж байна.

Хуваалцах