Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Хаадын тоглоом"-ын зурагт хуудсанд Кит Харингтон, Эмилия Кларк нар дүрслэгджээ

Уг төслийн гүйцэтгэх продюсер Брайан Когман хэлэхдээ, киноны сүүлийн улирлын ангиудад "Дайснаа устгахын тулд бүх баатрууд нэгдэх болно" гэв. Мөн үзэгчид киноны хамгийн сэтгэл хөдөлгөсөн хэсгийг тэсэн ядан хүлээж байгаа гэжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хаадын тоглоом"-ын зурагт хуудсанд Кит Харингтон, Эмилия Кларк нар дүрслэгджээ
"Хаадын тоглоом"-ын зурагт хуудсанд Кит Харингтон, Эмилия Кларк нар дүрслэгджээ. Зураг: МҮОНРТ

"Хаадын тоглоом" киноны сүүлийн улирлын албан ёсны анхны зурагт хуудсанд жүжигчин Кит Харингтон болон Эмилия Кларк нарыг дүрсэлсэн байна. Тэд тус кинонд Жон Сноу болон Дейнерис Таргариен нарын дүрд тоглосон билээ.

Уг төслийн гүйцэтгэх продюсер Брайан Когман хэлэхдээ, киноны сүүлийн улирлын ангиудад "Дайснаа устгахын тулд бүх баатрууд нэгдэх болно" гэв. Мөн үзэгчид киноны хамгийн сэтгэл хөдөлгөсөн хэсгийг тэсэн ядан хүлээж байгаа гэжээ.

"Хаадын тоглоом" олон ангит киноны гол дүрийн баатрууд ихэвчлэн амь үрэгддэг учраас л энэхүү уран бүтээл олон нийтийн анхаарлыг ихэд татаж, улмаар дэлхийн үзэгчдийг тэсэн ядан хүлээдэг кино болж чадсан аж. Тус киноны зураг авалт 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд "Хаадын тоглоом" кино "Эмми" шагнал гардуулах ёслолоос 38 шагналыг хүртээд байгаа билээ.

Тус киноны сүүлийн буюу наймдугаар улирал 2019 оны нэгдүгээр хагаст үзэгчдийн хүртээл болно.

Хуваалцах