ХААИС-ийн хуучин захирал баривчлагджээ
Энэ сарын 19-нд Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг баривчилжээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 19-нд Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг баривчилжээ.
Тэрээр ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр сургуулийн эзэмшил газраас "Химон констракшин" ХХК-д өгч, ямар ч тендергүй барилга бариулсан. Мөн 20 байрны үнэнд 1,3 тэрбум төгрөг сургуулиас нэмж шилжүүлсэн байна. Үүнээс 16 байр авсан хэдий ч ойр тойрны цөөн хүмүүст хуваарилан багш ажилтнуудын дургүйцлийг төрүүлжээ. Мөн дөрвөн орон сууцыг хэн авсан нь тодорхойгүй байгаа аж.
Г.Бямбааг албан тушаалаа урвуулан ашиглаж хөрөнгө идсэн гэх асуудалд проректор асан н.Амарсайхан, ерөнхий санхүүчээр ажиллаж байсан Д.Янжмаа нар мэдүүлэг өгч байгаа юм байна.


















