Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хаан банк" малчны зээлийн жилийн хүүг 10 хувь болгон бууруулав

Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд ХААН банк малчны зээлийн жилийн хүүгээ 10 хувь болгон буурууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хаан банк" малчны зээлийн жилийн хүүг 10 хувь болгон бууруулав
"Хаан банк" малчны зээлийн жилийн хүүг 10 хувь болгон бууруулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд ХААН банк малчны зээлийн жилийн хүүгээ 10 хувь болгон буурууллаа.

Өнөөдөр уг ажлын хүрээнд “Малчдын үйлдвэрлэл-технологийг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх” дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт ХХАА-н сайд Р.Бурмаа, ХААН банкны удирдлагууд гарын үсэг зурлаа.

Ингэснээр Засгийн газраас мал аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлэн экспортыг дэмжих, малчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах боломж бүрдэж байгаа юм.

Мал аж ахуй эрчимтэй хөгжих санхүүгийн нэгээхэн хөшүүрэг нь малчдад олгох зээл байсаар ирсэн. Тиймээс “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад бага хүүтэй зээл олгох ажлыг эрчимжүүлэн “Төрийн банк”-аар олгож эхлээд байсан. Энэ удаад ХААН банк зээлийн хүүгээ бууруулснаар тус хоёр банкнаас малчид зээл авах боломж бүрдэж буй юм. Энэхүү жилийн 10 хувийн хүүтэй зээлд малчин данстай, эрүүл мэнд, нийгмийн даатгал сайн дураараа төлдөг, малаа тарилга, туулга, вакцинжуулалтад бүрэн хамруулсан малчид хамрагдах боломжтой.

Эх сурвалж: ХХААЯ

Хуваалцах