Хаан Жеймс Чэмберлэйний рекордыг эвдлээ
Леброн Жеймсийн ягаан шаргал өмсгөлтэй хамгийн гайхалтай тоглосон тоглолт өнөөдөр тохиолоо. Тэрбээр 39 оноо авсан тохиолдолд Чэмберлэйнийг гүйцэж, бүх цаг үеийн онооны жагсаалтын тавдугаар бичигдэх боломжтой байсан.
Мэдээллийн алба

Тэгвэл Леброн давуулан биелүүлж 44 оноо авсан нь “Лэйкерс”-ийн тоглогчдын хувьд хоёр жилийн өмнө Коби зодог тайлахдаа авсан 60 онооноос хойших хамгийн их оноо аж.
“Портлэнд”-ийг 126:117 харьцаатай хожиж, нийт дөрвөн тоглолтод дараалан багаа тэргүүлж, хожилд хөтөлсөн Леброн рекордын тавцанд тавдугаар байрт ахиж, дасгалжуулагчаа халагдах аюулаас аварлаа.