Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хабиб Конор МакГрэгорыг архины дэлгүүр нээхийг зөвлөжээ

Түүний дуудлагыг ойшоож үзэхгүй байсан UFC-гийн аварга Хабиб хоёр дахь тулааныг хийхэд бэлэн гэдгээ гэнэт мэдэгджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хабиб Конор МакГрэгорыг архины дэлгүүр нээхийг зөвлөжээ
Хабиб Конор МакГрэгорыг архины дэлгүүр нээхийг зөвлөжээ. Зураг: МҮОНРТ

Холимог тулааны дэлхийн аваргын бүжийн төлөөх тулаан болсноос хойш хоёр долоо хоног өнгөрсөн бөгөөд ялагдал хүлээсэн Конор МакГрэгор даагаа нэхэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн билээ.

Түүний дуудлагыг ойшоож үзэхгүй байсан UFC-гийн аварга Хабиб хоёр дахь тулааныг хийхэд бэлэн гэдгээ гэнэт мэдэгджээ.

Түүний менежер энэ талаар мэдээлэл хийжээ. Хабиб “Чи даагаа нэхэхийг хүсэмжилж байгаа гэсэн үү. Чадах юм бол надад 100 сая ам.доллар аваад ир. Архины дэлгүүр нээгээд борлуулалтандаа анхаар” гэж Конорыг даапаалжээ.

Хабиб Конортой тулалдаад хоёр сая доллар авах ёстой байсан ч торны гадна зодоон хийсэн тул шагналын тал мөнгөө л хүртжээ.

Хуваалцах