Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хабиб Нурмагомедов бусад лигийн саналыг хүлээн авч магадгүй

Хабиб UFC-тэй байгуулсан гэрээ ёсоор бол дахиад нэг тулаан хийх ёстой. Энэ хооронд түүнд янз бүрийн байгууллагаас сонирхолтой санал ирж байгаа гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хабиб Нурмагомедов бусад лигийн саналыг хүлээн авч магадгүй
Хабиб Нурмагомедов бусад лигийн саналыг хүлээн авч магадгүй. Зураг: МҮОНРТ

Холимог тулааны Оросын тэргүүлэх тамирчин, Америкийн UFC лигийн хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов Ирландын тулаанч Конор МакГрэгорыг ялсныхаа дараа багаа орхихоор шийдсэн билээ. Энэ тухай түүний аав, дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов ярьжээ. Хүү нь МакГрэгорыг ялсны дараа энд тэндээс маш олон санал хүлээж авсан гэдгийг аав нь онцлов.

Хабиб UFC-тэй байгуулсан гэрээ ёсоор бол дахиад нэг тулаан хийх ёстой. Энэ хооронд түүнд янз бүрийн байгууллагаас сонирхолтой санал ирж байгаа гэнэ. Гэрээ нь дуусгавар болонгуут UFC Хабибт шинэ гэрээ санал болгох нь мэдээж.

Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгийг аав нь мэдэгджээ. Өмнө нь хэдэн мянган ам.долларын хөлс гэж ярьдаг байсан бол одоо хэдэн сая ам.долларын асуудал яригдах болсон аж. Хэрэв санхүүгийн талд зөвшилцөлд хүрч чадахгүй бол бусад лигүүдийн сонирхолтой саналуудыг хүлээж авна гэдгийг аав нь онцолжээ.

Хуваалцах