Хадбаасангийн Бат-Эрдэнийн “Candy for Sharon” нэртэй хүлэг түрүүлжээ
Уг хурдан хүлгийн уяа сойлгыг АНУ-ын Дэнвэр хотод ажиллаж амьдарч буй Гүрийн Баттулга тааруулж хурдлуулдаг гэнэ.
Мэдээллийн алба

АНУ-ын “Charles town” морин уралдаанд “Алтай констракшн”-ы захирал, Монгол Улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн “Candy for Sharon” нэртэй хүлэг түрүүлжээ. “Denes of course” гэж хурдан азарганы төлийг Х.Бат-Эрдэнэ шүдлэн насанд нь худалдан авсан аж.
Уг хурдан хүлгийн уяа сойлгыг АНУ-ын Дэнвэр хотод ажиллаж амьдарч буй Гүрийн Баттулга тааруулж хурдлуулдаг гэнэ.
“Charles town” морин уралдаан өнгөрөгч гуравдугаар сарын 25-д болжээ.



















