Хагас шигшээ тоглолт маргааш эхэлнэ
Харин эрэгтэйгээс өнгөрсөн жилийн Дээд лигийн дэд аварга Хасу Мегастарс, Баянхонгор, Минжит Булган, Өмнөговь Шанх Транс багууд үлдээд байна.
Мэдээллийн алба

Монголын волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд өндөрлөж, хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо.
Хагас шигшээ шатанд эмэгтэйгээс Хөвсгөл Эрчим, Энагурэ Террамед, Улаанбаатар, Тэнүүн-Огоо багууд шалгарсан юм.
Харин эрэгтэйгээс өнгөрсөн жилийн Дээд лигийн дэд аварга Хасу Мегастарс, Баянхонгор, Минжит Булган, Өмнөговь Шанх Транс багууд үлдээд байна.
Хагас шигшээ тоглолт маргааш буюу арванхоёрдугаар сарын 1-нд Хөвсгөл эрчим vs Энагурэ Террамед багуудын тоглолтоор эхэлнэ.
.jpg)


















