Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

"Хайлаасны баяр" хийж, бүх нийтээр мод тарих албан даалгавар гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн тус аймгийн Засаг дарга "Хайлаасны баяр" хийж, бүх нийтээр мод тарих албан даалгавар гаргасан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хайлаасны баяр" хийж, бүх нийтээр мод тарих албан даалгавар гаргав
"Хайлаасны баяр" хийж, бүх нийтээр мод тарих албан даалгавар гаргав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн тус аймгийн Засаг дарга "Хайлаасны баяр" хийж, бүх нийтээр мод тарих албан даалгавар гаргасан байна. Өмнөговь нутгийн хөрсөнд тарьж үрслүүлсэн 88000 суулгацыг өнөөдөр иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага суулгаж, арчилгаа тордолтыг хийж байна.

Мод тарих ажил өнөөдрөөр дуусахгүй. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд суулгац авч тариалж Өмнөговь аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж болох аж.

Хуваалцах