Хайнань арлын Санья хот руу шууд нислэг үйлдэнэ
Монгол, Хятад хоёр улсын хооронд агаарын шинэ хаалга нээх асуудлыг эрчимжүүлэх, шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхээр хэлэлцсэн байна.
Мэдээллийн алба

Монгол, Хятад хоёр улсын хооронд агаарын шинэ хаалга нээх асуудлыг эрчимжүүлэх, шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхээр хэлэлцсэн байна. Хятадын тал энэ асуудалд шат дараатай арга хэмжээ авч, сайтар анхаарч ажиллахаа илэрхийлжээ.
БНХАУ-ын талаас Монголын иргэний агаарын тээвэрлэгч компанид Хайнань арлын Санья хотыг нислэгийн нэмэлт нэг цэгээр зөвшөөрч, тавдугаар сарын 3-наас эхлэн энэ оныг дуустал шууд нислэг үйлдэх эрхийг олгоод байна.


















