“Хайр намайг хөтөлсөн юм” драмчилсан шоу тоглолт болно
Дуу, хөгжим, бүжиг, жүжиг хосолсон эл шоу тоглолтод “Take off” хамтлаг, “Яг түүн шиг” шоуны ялагч, дуучин П.Баярцэнгэл болон Э.Агиймаа, жүжигчин С.Энхтулга, Э.Хонгорзул, дижи Хосоо нар оролцоно.
Мэдээллийн алба

“Хайр намайг хөтөлсөн юм” драмчилсан шоу тоглолт Гэгээн хайрын баярын өдрөөр буюу энэ сарын 14-нд 19:00 цагт МПМ цогцолборын эвэнт халлд болно. Дуу, хөгжим, бүжиг, жүжиг хосолсон эл шоу тоглолтод “Take off” хамтлаг, “Яг түүн шиг” шоуны ялагч, дуучин П.Баярцэнгэл болон Э.Агиймаа, жүжигчин С.Энхтулга, Э.Хонгорзул, дижи Хосоо нар оролцоно.
Орчин цагийн залууст зориулсан, урлагийн олон төрлийг багцалсан “Хайр намайг хөтөлсөн юм” драмчилсан шоуг 21-ээс дээш насныхан үзэх боломжтой аж.


















