“Хайрхан аялагч” клуб хотын аварга боллоо
Тэмцээнд уул, спортын клубүүд 10 хүний бүрэлдэхүүнтэй багаараа оролцсон бөгөөд нийлбэр дүнгээр “Хайрхан аялагч” клуб тэргүүлж, хоёр, гуравдугаар байрт “УРСА”, “Сутайн бор” клуб удаалав.
Мэдээллийн алба

Монголын уулчдын үндэсний холбооны календарчилсан төлөвлөгөөний дагуу жил бүр уламжлал болгон явагддаг Спорт авиралтын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн МУБИС-ын спорт танхимд боллоо.
2020 оны зуны олимпийн наадмын төрөлд багтсан энэхүү төрлөөр хичээллэх хүмүүс, ялангуяа залуучуудын тоо дэлхий нийтэд нэмэгдэж байгаа аж.
Тэмцээнд уул, спортын клубүүд 10 хүний бүрэлдэхүүнтэй багаараа оролцсон бөгөөд нийлбэр дүнгээр “Хайрхан аялагч” клуб тэргүүлж, хоёр, гуравдугаар байрт “УРСА”, “Сутайн бор” клуб удаалав.


















