Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадмын товыг зарлалаа

Залуу яруу найрагчдын дунд болдог хамгийн чансаатай, нэр хүнд бүхий яруу найргийн наадмын нэг нь Монголын Залуучуудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан-Уул”.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадмын товыг зарлалаа
Хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадмын товыг зарлалаа. Зураг: МҮОНРТ

Залуу яруу найрагчдын дунд болдог хамгийн чансаатай, нэр хүнд бүхий яруу найргийн наадмын нэг нь Монголын Залуучуудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан-Уул". Энэ ч утгаараа залуу яруу найрагчид олноор оролцож шүлгэн хүлгээ сойдог уламжлалтай.

“Цагаан-Уул” наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Ирэх 10 дугаар сарын 7-нд болох тус наадам энэ жилийн хувьд хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн төрлөөр явагдах аж. Оролцогчдын шүлгийг энэ сарын 19-нөөс хүлээн авч эхэлсэн байна.

Наадмын бичгийн шалгаруулалтын бүртгэл орон нутагт болон Улаанбаатар хотод 10 дугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх болсон байна.

Тус наадамд яруу найрагчид 3 шүлгээр оролцох бөгөөд материалыг МЗХ-ны 2 давхрын 207А тоотод бичгээр болон файлаар хүлээн авах аж.

Хуваалцах