Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хайрын өнгө" уран бүтээлийн үзэсгэлэн анх удаа олон нийтийн хүртээл болно

Урлаг, соёлоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэгш хамруулах боловсролыг дэмжих зорилгоор Боловсролын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, "Энэрэл" мэргэжлийн боловсролын сургууль, Олон улсын сүлжээ “Ловинг Хат” ресторантай хамтран

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хайрын өнгө" уран бүтээлийн үзэсгэлэн анх удаа олон нийтийн хүртээл болно
“Хайрын өнгө" уран бүтээлийн үзэсгэлэн анх удаа олон нийтийн хүртээл болно. Зураг: МҮОНРТ

Урлаг, соёлоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэгш хамруулах боловсролыг дэмжих зорилгоор Боловсролын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, "Энэрэл" мэргэжлийн боловсролын сургууль, Олон улсын сүлжээ “Ловинг Хат” ресторантай хамтран хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн "Хайрын өнгө" уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 3-5-ны өдрүүдэд Монголын театрын музейд гарна.

Энэхүү үзэсгэлэнд уран бүтээлээрээ олонд танигдсан уран сийлбэрч СТА Б.Гонгор, зураач Б.Хувьт болон Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж, Анима дүрслэх урлагийн политехник коллеж, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төв, “Энэрэл" мэргэжийн боловсролын сургуулийн суралцагч, төгсөгчид, хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн бүтээлийн дээжээс тавигдаж байгаа нь онцлог юм.

Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг худалдан авах боломжийг олгох ба нэг уран бүтээлчийн бүтээлийг онцлон дуудлага худалдаагаар худалдаалах юм байна.

Хуваалцах