Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хакүхо, Харумафүжи нар гол өрсөлдөөнийг үзүүлэхээр байна

Мэргэжлийн сүмогийн Кюүшү башё өчигдөр 10 дахь өдрөө боллоо. Японы Фүкока хотноо болж буй башё дуусахад ердөө таван өдрийн барилдаан үлдлээ. Өчигдрийн барилдаанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал сэкивакэ Точиозаныг, ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж озэки Котошёогикүг давлаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакүхо, Харумафүжи нар гол өрсөлдөөнийг үзүүлэхээр байна
Хакүхо, Харумафүжи нар гол өрсөлдөөнийг үзүүлэхээр байна. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн Кюүшү башё өчигдөр 10 дахь өдрөө боллоо. Японы Фүкока хотноо болж буй башё дуусахад ердөө таван өдрийн барилдаан үлдлээ. Өчигдрийн барилдаанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал сэкивакэ Точиозаныг, ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж озэки Котошёогикүг давлаа.

Энэ өдөр ёкозүна Какүрюү М.Ананд озэки Гойдод мөн л унаснаар дөрвөн ч унаатай боллоо. Өвдөгний бэртлийн улмаас төдийлөн сайн барилдаж чадахгүй яваа озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Миёогирюүг давснаар таван даваатай болсон. Какүрюү, Тэрүнофүжи нарын хувьд үлдсэн өдрүүдэд сайн барилдахад тавиас дээс хувийн амжилтаа хийх боломжтой.

Харин түрүүлэх бөхийн гол өрсөлдөөнд өмнөх башёг өнжөөд байсан Харумафүжи бичигдэж байна. Түүний араас озэки Кисэносато нарын гурван бөх найман даваа, гурван унаатай нэхэж явна. ӨнөөдөрЁкозүна Хакүхо озэки Кисэносатотай, Харумафүжи сэкиваки Точиоозантай, ёкозүна Какүрюү озэки Котошёогикүтэй тус тус барилдана.

Хуваалцах