Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хакүхо, Кисэносато нар өвдөг шороодлоо

Одоогоор гурван даваатай ёкозүна Какүрюү М.Ананд, озэки Гоэйдо, Такаясү нарын найман бөх байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакүхо, Кисэносато нар өвдөг шороодлоо
Хакүхо, Кисэносато нар өвдөг шороодлоо. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башё Токио хотноо үргэлжилж байна.

Башёгийн гурав дахь өдрийн барилдаан буюу өчигдөр ёкозүна Хакүхо маэгашира Хокүтофүжид, ёкозүна Кисэносато Ичиножёо А.Ичинноровт уналаа.

Башёг амжилт муутай эхлүүлсэн Кисэносато, Ичиножёо нар хоёр унаатай болсноор тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээ рүү шилжлээ.

Одоогоор гурван даваатай ёкозүна Какүрюү М.Ананд, озэки Гоэйдо, Такаясү нарын найман бөх байна.

Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал Ичиножёо А.Ичинноровтой барилдах бол Кисэносато Котошёогикүтэй барилдахаар оноолт таарчээ. Тэгвэл башёг гурван даваатай тэргүүлж буй ёкозүна Какүрюү М.Ананд Ёшиказэтэй барилдана.

Хуваалцах