Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Хакүхо М.Даваажаргал баруун өвдгөндөө хагалгаа хийлгэжээ

"Миягино" дэвжээний багш Хакүхотой өнөөдөр уулзаж, ирэх сарын “Кюүшю” башёд оролцох эсэх талаар ярилцах гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакүхо М.Даваажаргал баруун өвдгөндөө хагалгаа хийлгэжээ
Хакүхо М.Даваажаргал баруун өвдгөндөө хагалгаа хийлгэжээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, хакүхо М.Даваажаргал баруун өвдгөндөө дурангийн мэс заслын хагалгаанд өчигдөр оржээ.

“Киодо” агентлагийн мэдээлснээр, намрын башёд нэг ч өвдөг шороодолгүй түрүүлсэн хакүхо баруун өвдөгний гэмтлийн улмаас тойргийн барилдааныг дундаас нь орхисон юм.

"Миягино" дэвжээний багш Хакүхотой өнөөдөр уулзаж, ирэх сарын “Кюүшю” башёд оролцох эсэх талаар ярилцах гэнэ.

Есдүгээр сарын башёд түрүүлснээр хакүхо аварга мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 1000 дахь даваагаа авч, дээд амжилт тогтоосон. Гэмтлийн улмаас тэрбээр энэ жил гурван башё өнжсөн билээ.

Хуваалцах