Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хакүхо М.Даваажаргал башёг ганцаараа тэргүүлж байна

Эзэн хаан Акихитогийн хувьд дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууж, өөрийн хүүдээ хаан ширээгээ залгамжлуулахаар болсон бөгөөд энэ удаагийн тэмцээнийг өөрийн биеэр ирж үзсэн нь эзэн хааны хувиар ирж үзэж буй хамгийн сүүлийн тэмцээн болж байгаа гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакүхо М.Даваажаргал башёг ганцаараа тэргүүлж байна
Хакүхо М.Даваажаргал башёг ганцаараа тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн найм дахь өдрийн барилдаан өчигдөр болж, 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өрсөлдөгчөө давснаар 50 хувийн амжилтаа хийлээ. Энэ өдөр Японы эзэн хаан Акихито болон хатан Мичико нар тэмцээнийг үзсэн байна.

Эзэн хаан Акихитогийн хувьд дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууж, өөрийн хүүдээ хаан ширээгээ залгамжлуулахаар болсон бөгөөд энэ удаагийн тэмцээнийг өөрийн биеэр ирж үзсэн нь эзэн хааны хувиар ирж үзэж буй хамгийн сүүлийн тэмцээн болж байгаа гэнэ.

Болгарын сүмоч 198 килограм жинтэй Аойяаматай оноолт таарсан Хакүхо өрсөлдөгч бөхөө ялснаар шинэ оны анхны башёг ганц ч унаагүйгээр ганцаараа тэргүүлж байна.

Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножо А.Ичинноров нар өрсөлдөгчдөө давав.

Хуваалцах