Хакүхо М.Даваажаргал дахин өвдөг шороодов
Тус өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал Ёошиказэд ялагдсан бол Какүрюү М.Ананд ээлжит даваагаа авав.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башё Токио хотноо өчигдөр дөрөв дэх өдрөө үргэлжиллээ.
Тус өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал Ёошиказэд ялагдсан бол Какүрюү М.Ананд ээлжит даваагаа авав.
Хакүхо сүүлийн хоёр өдөр дараалан унасанаар хоёр даваа, хоёр унаатайгаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээ рүү шилжлээ. Тэгвэл башёг Какүрюү М.Ананд, озэки Гоэидо нарын таван бөх тэргүүлж байна.
Өнөөдрийн барилдаанд Хакүхо Котошогиктэй барилдах бол Какүрюү Чиёотаирюүтэй оноолт таарчээ. Мөн нэг даваа, гурван унаатай яваа ёкозүна Кисэносато Ёошиказэтэй барилдана.
Хацү башёг өдөр бүр “Abema” онлайн телевиз шууд дамжуулан хүргэж байна.


















