Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хакүхо М.Даваажаргал комүсүби Митакэүмид өвдөг шороодлоо

Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноровт тавин хувийн амжилтаа хийхэд хоёр даваа /6-5/ үлдсэн бол Чиёошома Г.Мөнхсайхан таван даваа, зургаан унаатай башёг үргэлжлүүлж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакүхо М.Даваажаргал комүсүби Митакэүмид өвдөг шороодлоо
Хакүхо М.Даваажаргал комүсүби Митакэүмид өвдөг шороодлоо. Зураг: МҮОНРТ

Токио хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ. Өчигдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал комүсүби Митакэүмид өвдөг шороодлоо.

Хакүхо энэ башёгийн анхны ялагдлаа авсан ч 10 даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлсэн хэвээр байна. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил Котошогикүгээр ес дэх даваагаа авч тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэллээ. Тэрбээр Хакүхогийн араас ганцаараа есөн даваа, хоёр унаатай ганцаараа нэхэж явна.

Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноровт тавин хувийн амжилтаа хийхэд хоёр даваа /6-5/ үлдсэн бол Чиёошома Г.Мөнхсайхан таван даваа, зургаан унаатай башёг үргэлжлүүлж байна.

Хацү башёгийн 12 дахь өдөр буюу өнөөдөр их аварга Хакүхо, Тамаваши нар барилдахаар оноолт таарчээ.

Хуваалцах