Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хакүхо М.Даваажаргал тэргүүлж, Б.Мөнх-Оргил, Чиёонокуни нар удаалж байна

Өчигдөр Ичиножёо А.Ичинноров Миёгорюүд, Чиёошома Г.Мөнхсайхан Кагаякүд ялагдлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакүхо М.Даваажаргал тэргүүлж, Б.Мөнх-Оргил, Чиёонокуни нар удаалж байна
Хакүхо М.Даваажаргал тэргүүлж, Б.Мөнх-Оргил, Чиёонокуни нар удаалж байна. Зураг: МҮОНРТ

Токио хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн арав дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.

Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 50 хувийн амжилтаа үзүүллээ. Тэрбээр энэ өдөр Нишикигигээр найм дахь даваа авав. Тамаваши угжигдар озэки Такаясүг давсан бөгөөд өнөөдөр Котошогикүтэй барилдахаар оноолт таарчээ.

Өчигдөр Ичиножёо А.Ичинноров Миёгорюүд, Чиёошома Г.Мөнхсайхан Кагаякүд ялагдлаа.

Хацү башёг Хакүхо М.Даваажаргал 10 даваатайгаар ганцаараа тэргүүлсэн хэвээр байгаа бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёонокуни нар найман даваа, хоёр унаатайгаар удаалж буй.

Хуваалцах