Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хакүхо М.Даваажаргал тэргүүлж эхэллээ

Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакүхо М.Даваажаргал тэргүүлж эхэллээ
Хакүхо М.Даваажаргал тэргүүлж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ.

Башёг өчигдрөөс их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлж эхэллээ. Тэрбээр озэки Гоэйдогоор 11 дэх даваагаа авсан юм. Тэгвэл аварга Харүмафүжи Д.Бямбадоржийг комосүби Митакеми ёорикири мэхээр давснаар тав дахь даваагаа авав.

Ингэснээр Харүмафүжи 10 даваа, нэг унаатайгаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ.

Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Аияамагаар ес дэх даваагаа авснаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд үлдсэн. Аварга Кисэносато өчигдрөөс эхлэн башёг орхив. Тэрбээр башёгийн эхний өдөр Ёошиказэд ялагдсан бөгөөд башёг 6 даваа, 4 унаатай өндөрлүүллээ. Аварга Кисэносато мөрөндөө авсан бэртлээ сайн эмчлүүлээд ирэх долдугаар сарын башёд ирэхээ амалсан. Ийнхүү Нацү башёг Монгол аваргууд тэргүүлж эхэллээ.

Хакүхо 11, Харүмафүжи 10, Тэрүнофүжи есөн даваатай явна.

Хуваалцах