Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслолын тасалбарын үнэ 129 сая төгрөг хүрнэ

“Очир" тасалбар нь ердөө зургаан ширхэг зарагдах бөгөөд бусад зочдоос илүү давуу эрх эдлэх юм. Тодруулбал, их аварга Хакүхогийн үсэнд хайч хүрэхээс гадна "Миягино" дэвжээг өвлөн авах ёслолд оролцох, түүнтэй хамт зоог барих онцгой эрхтэй гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслолын тасалбарын үнэ 129 сая төгрөг хүрнэ
Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслолын тасалбарын үнэ 129 сая төгрөг хүрнэ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмо бөхийн олон дээд амжилтын эзэн, 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол энэ сарын 28-нд Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болно.

Түүний зодог тайлах ёслолын "Очир" тасалбарын үнэ 38 мянган ам.доллар буюу Монгол мөнгөөр ойролцоогоор 129 сая төгрөг аж.

Хуваалцах