Хакүхо тойргийн барилдаанд оролцохгүйгээр дохёнд гарах ёслолд оролцож байна
Хакүхо өнгөрөгч гуравдугаар сарын тэмцээнд нэг ч унаагүй 15 даваатай түрүүлсэн бөгөөд сүүлийн өдөр аварга Какүрюү М.Анандтай барилдахдаа баруун гарандаа гэмтэл авсан билээ.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээнд түрүүлсэн их аварга Хакүхо М.Даваажаргал тойргийн барилдаанд оролцож эхэллээ.
Гэхдээ тэрбээр барилдаан хийхгүй бөгөөд ёкозүна дохёнд гарах ёслолд оролцож байна. Хаврын тэмцээний дараа болдог тойргийн барилдаан орон нутагт өнгөрсөн ням гарагт эхэлсэн юм.
Хакүхо өнгөрөгч гуравдугаар сарын тэмцээнд нэг ч унаагүй 15 даваатай түрүүлсэн бөгөөд сүүлийн өдөр аварга Какүрюү М.Анандтай барилдахдаа баруун гарандаа гэмтэл авсан билээ.
Хакүхо эмч нартай ярилцаж байгаад эмчилгээгээ хэзээ эхлүүлэхээ шийднэ гэжээ.


















